Сансрын салхи...

шүлэг сонирхогчдод

1

2008 оны 10-р сарын 06 Нийтэлсэн Сарантуяа
<style>/* Webfetti Layout Begins Here */h1, h2, h3, h4, h5 {margin:0px;}#content {width:740px;margin:0px;text-align:left;}#main {width:485px;float:left;margin:0px;}#main2 {float:left;width:100%;padding:0px;}#sidebar {width:240px;float:right;margin:0px;}body {text-align:center;background-color:rgb(176,228,242);background-image:url(http://ak.webfetti.com/assets/layouts/g/060_bkgd.jpg);background-repeat:repeat-x;background-attachment:scroll;background-position:center bottom;}body, p, .post-body {font-family:Arial, sans-serif;font-size:11px;font-weight:normal;font-style:normal;text-decoration:none;color:rgb(37,37,37);}a:link, a:active, a:visited, a.username_dark:link, a.username_dark:active, a.username_dark:visited, a.link_blue:link, a.link_blue:active, a.link_blue:visited, a.link_profile_left:link, a.link_profile_left:active, a.link_profile_left:visited, a.link_profile_left_small:link, a.link_profile_left_small:active, a.link_profile_left_small:visited, a.link_white:link, a.link_white:active, a.link_white:visited {font-family:Arial, sans-serif;font-size:11px;font-weight:normal;font-style:normal;text-decoration:none;color:rgb(0,95,101);}a:hover, a.username_dark:hover, a.link_blue:hover, a.link_profile_left:hover, a.link_profile_left_small:hover, a.link_white:hover {font-family:Arial, sans-serif;font-size:11px;font-weight:normal;font-style:normal;text-decoration:underline;color:rgb(0,95,101);}.post {border:2px solid rgb(61,118,185);background-color:rgb(194,232,246);filter:alpha(opacity=100);-moz-opacity:1.0;opacity:1.0;margin-bottom:20px;padding:10px;}.date-header, .sidebar-title {font-family:"Courier New", monospace;font-size:13px;font-weight:bold;font-style:normal;text-decoration:none;color:rgb(29,78,123);background-image:url(http://ak.webfetti.com/assets/layouts/g/060_modheader.gif);background-repeat:repeat-x;background-attachment:scroll;background-position:center top;border:2px solid rgb(61,118,185);}#blog-title {font-family:"Courier New", monospace;font-size:15px;font-weight:bold;font-style:normal;text-decoration:none;color:rgb(29,78,123);padding-left:10px;padding-top:5px;}strong, b {font-family:Arial, sans-serif;font-size:12px;font-weight:normal;font-style:normal;text-decoration:none;color:rgb(54,54,54);}.post-title {font-family:"Courier New", monospace;font-size:13px;font-weight:bold;font-style:normal;text-decoration:none;color:rgb(0,63,125);}.date-header, .comment-timestamp {font-family:"Courier New", monospace;font-size:10px;font-weight:normal;font-style:italic;text-decoration:none;color:rgb(54,54,54);}#blog-title {background-image:url(http://ak.webfetti.com/assets/layouts/bl/060_header.gif);background-repeat:no-repeat;background-attachment:scroll;background-position:left top;height:115px;width:768px;}a:link img {}a:hover img {}/* Webfetti Layout Ends Here */</style><style type="text/css">.button_size {border-style:none;border-width:0;height:45px;width:106px;}.wfbutton {background:url(http://ak.webfetti.com/badge_01.gif) no-repeat left top;display:block;height:45px;text-align:left;width:106px;position:absolute;top:30px;right:10px;z-index:10000;}.wfbutton a:link,.wfbutton a:visited {display:block;background-color:transparent;}.wfbutton a:hover,.wfbutton a:active {background:url(http://ak.webfetti.com/badge_01.gif) no-repeat left top;display:block;height:45px;width:106px;}</style><div class="wfbutton"><a href="http://webfetti.smileycentral.com/download/index.jhtml?partner=ZKzeb114_ZKfox000&utm_campaign=wf_layout&utm_source=1123573&utm_medium=wf_blogger"><img src="http://t.webfetti.com/images/nocache/tr/wf/test/rdb/01/la/bl/1123573.gif" name="click_here" class="button_size" /></a></div>

Итгэл хамбын гоц үзэгдэл 02

2008 оны 10-р сарын 06 Нийтэлсэн Сарантуяа
<object width="425" height="344"><param name="movie" value="http://www.youtube.com/v/FT5nIwnJ9BA&hl=en&fs=1"></param><param name="allowFullScreen" value="true"></param><embed src="http://www.youtube.com/v/FT5nIwnJ9BA&hl=en&fs=1" type="application/x-shockwave-flash" allowfullscreen="true" width="425" height="344"></embed></object>

Итгэл хамбын гоц үзэгдэл 03

2008 оны 10-р сарын 06 Нийтэлсэн Сарантуяа
<object width="425" height="344"><param name="movie" value="http://www.youtube.com/v/QRLzLov_0fI&hl=en&fs=1"></param><param name="allowFullScreen" value="true"></param><embed src="http://www.youtube.com/v/QRLzLov_0fI&hl=en&fs=1" type="application/x-shockwave-flash" allowfullscreen="true" width="425" height="344"></embed></object>

Итгэл хамбын гоц үзэгдэл 01

2008 оны 10-р сарын 06 Нийтэлсэн Сарантуяа
<object width="425" height="344"><param name="movie" value="http://www.youtube.com/v/Y5A8HjNVWBI&hl=en&fs=1"></param><param name="allowFullScreen" value="true"></param><embed src="http://www.youtube.com/v/Y5A8HjNVWBI&hl=en&fs=1" type="application/x-shockwave-flash" allowfullscreen="true" width="425" height="344"></embed></object>

Өглөө шиг эх орон

2008 оны 10-р сарын 05 Нийтэлсэн Сарантуяа
<object type="application/x-shockwave-flash" allowScriptAccess="always" width="470" height="353" align="middle" data="http://ak.imgfarm.com/images/fwp/wf/customcards/card_creator_viewer_wf.swf?v=2"><param name="allowScriptAccess" value="always" /><param name="movie" value="http://ak.imgfarm.com/images/fwp/wf/customcards/card_creator_viewer_wf.swf?v=2" /><param name="loop" value="false" /><param name="quality" value="best" /><param name="bgcolor" value="#ffffff" /><param name="wmode" value="transparent" /><param name="flashvars" value="uid=&xml=%3Cconfig%3E%3Cs%20id%3D%220%22%3E%3Cx%20id%3D%220%22%20type%3D%22jpg%22%20x%3D%2236.5%22%20y%3D%2217.5%22%20w%3D%22421%22%20h%3D%22316%22%20value%3D%22http%3A//ak.imgfarm.com/images/mfc/uploads/webfetti/52/99/126/5AA79752-A1BB-4428-9D77-8310CBC815A6/1223188436218.jpg%22%20cardItemType%3D%22Photo%22%20imagefilters%3D%22none%2C%2Cglow%2C%22/%3E%3Cx%20id%3D%221%22%20type%3D%22swf%22%20cardItemType%3D%22Frame%22%20value%3D%22http%3A//ak.imgfarm.com/images/fwp/wf/assets/customcard/F/151.swf%22%20width%3D%22468%22%20readonly%3D%221%22%20height%3D%22351%22/%3E%3Cx%20id%3D%222%22%20type%3D%22swf%22%20cardItemType%3D%22Graphics%22%20value%3D%22http%3A//ak.imgfarm.com/images/fwp/wf/assets/customcard/F_Graphics/33.swf%22%20x%3D%22242%22%20y%3D%22200%22%20width%3D%22226%22%20height%3D%22134%22/%3E%3Cx%20id%3D%223%22%20type%3D%22swf%22%20cardItemType%3D%22Effect%22%20value%3D%22http%3A//ak.imgfarm.com/images/fwp/wf/assets/customcard/F_AnimationEffects/15.swf%22%20width%3D%22468%22%20readonly%3D%221%22%20height%3D%22351%22/%3E%3C/s%3E%3C/config%3E" /></object><br/><a href="http://gallery.webfetti.com/download.jhtml?partner=ZKzeb197_ZKfox000&utm_campaign=wf_customcard_editor&utm_source=4360&utm_medium=wf_myspace"><img src="http://t.webfetti.com/images/nocache/tr/wf/rdsgen/cpe/my/4360.gif" width="214" height="25" border="0" /></a><br/>
Та банкны картаар авч байгаа цалингаа бүрэн ирж байгаа итгэдэг үү? 
Юм хөгжинө гэдэг сайхан юм аа. Хаа таарсан газраасаа л цалин мөнгөө авчихна. Халаасандаа бэлэн мөнгөгүй ч дэлгүүрт ороод картаараа үйлчлүүлчихнэ. Албан газрын мөнгөний нярав нягтланг царай  алдахгүй.  Гэлээ ч сайхан юм бүхэн эрсдэл дагуулдаг гэж би танд хэлэх гээд байна. Үүнийг “Хуулийн арга нарийсвал хулгайчийн арга бас нарийсдаг”  гэдэгтэй хамтатган ойлгож болно.Та урд өмнө нь цалин авахдаа дор хаяаад л цалингийнхаа хүснэгтэн дээр хэдэн төгрөгний цалин авч байгаагаа харж, гарын үсгээ зурж авдаг байсан биз. Харин манайд цалинг банкны картаар түгээдэг болсон цагаас хойш  банкнуудын хувьд ч ашигтайн дээр байгууллагуудын дарга нар за тэгээд нярав, нягтлан гээд мөнгө барьж төсөв зарцуулдаг хэн бүхний халаасруу мөнгөн урсгал хэрхэн чиглэх болсныг доорх  жишээгээр хүргэж байна.
Төсвийн байгууллагт ажилладаг  хүн хувын шалтгаанаар нийгмийн даатгалын дэвтрээ өөртөө авчээ. Гэтэл тэрээр өөрийн нийгмийн даатгалд төлдөг мөнгөө хараад эгээтэй л ухаан алдаад уначихсангүй.  Тэрсард дунджаар 300-400 мянган төргөний цалин авдаг. Гэтэл түүний нийгмийн даатгалд сар бүр төлсөн мөнгө 800-900 мянга бүр сая төгрөгний цалин авдаг бөгөөд тийм хэмжээний мөнгийг нийгмийн даатгалд төлдөг байсныг олж үзнэ.  “-Би  хэзээ хаана ийм их  цалин авлаа”  хэмээн гайхан бодол болж улмаар цалингаа картаар авч байсан банкнаасаа очиж хуулгаа гаргуулан тулгаж харна.  Тэр хуулган дээр сар бүр өөрийнх нь авсан цалин яг хэвээрээ бичээстэй байхыг хараад нийгмийн даатгалын дэвтэр, банкны хуулга хоёрынхоо алинд нь итгэхээ мэдэхээ болино.  Учир нь тэрээд хаана ч гарын үсэг зуралгүйгээр сүүлийн хэдэн жилд банкнаас цалингаа картаар аваад байсан. Энэ юу гэсэн үг вэ? Энд харин эсрэгээрээ байгууллагууд  ажилчдынхаа цалинг дарж нийгмийн даатгад мэдүүлж, татвараас нуугддаг байтал  эсрэээрээ маш их цалинг татварт мэдүүлж түүгээр ч зогсохгүй тэр хэмжээний мөнгийг татвар,  даатгалд төлдөг байх юм.
“Хэн ийм тэнэг зүйл хийдэг байнаа, сайн л биз насны эцэст даатгалд төлсөн мөнгөнийхөө хэмжээгээр тэтгэвэр аваад сайхан сууж байя”  гэж хөнгөн бодоод өнгөрч болох хэдий ч энэ бүхний цаана юу нуугдаж байгааг олж мэдэх нь хэрэгтэй биз дээ.  Мөнгө барьдаг хүмүүс түүнийг яаж эргүүлэх яаж халааслахаа дэндүү сайн мэдэж тэр тусмаа цалингийн карт гэж нэг сайхан зүйл гарч ирснээр тэдний хувьд ёстой л нуулгүй идэж, нуугдалгүй халааслах боломж гарчээ.  Энэ нь ямар учиртай вэ гэвэл хэн хэнд нь ашигтай наймаа байнаа гэж ойлгох хэрэгэтэй. Тэд таны цалинг яагаад илүү бичээд байна.  Яагаад гэвэл ердөө таны цалингийн талыг идэх гэж тэр юм.  Дээр өгүүлсэн 300-400 мянган төгрөгний цаинтай төсвийн ажилтанд сард 800-900 мянга тэр ч бүү хэл сая төгрөгий цалин бичээд нийгмийн даатгалд арван хувийг тушаачихна. Тэгээд талыг нь л таны картруу хийнэ.  Үлдсэн хагас сая төгрөг таны нягтлангийн халаасруу орно.  Улсын төсөв ингэж зарцуулагдаж байна.  Та өвдөхгүй бол, өөр ажилд орохгүй бол хэзээ ч нийгмийн даатгалын дэвтрээ харахгүй.  Ингээд л ганцхан танаас гэхэд бараг хагас сая төгрөг халаасалчихна. Энэ нь ганц танаас биш ээ,  таны хамтран зүтгэгчдээс ч мөн ялгаагүй тийм  хэмжээний мөнгө авна. Хамгийн аймшигтай нь сар бүр шүү.  Бид ажиллаад лбайдаг, хамаг л цаг нар байдгаа бараад,  заримдаа унааны ч мөнгөгүй алхаад ч гэсэн ажилдаа очоод ажиллаад л байна.  Харин мөнгө олигтойхон тоолж чаддаг нэг нь цалингийн  маань талыг халааслаад хажуугаар  дуу аялан өнгөрөхдөө нүүрэн дээрээ инээж, нүднээс далд шоолоод л алхаж байгаа. Улсын төсөв нэг ийм л янзтай үрэн таран өнгөрч байна.  Шалгалт ирэхэд улайх юмгүй “Төсөв зарцуулагдсан, хүмүүсийнхээ  цалинг ч өгч хүрэхгүй байна” гээд уйлан дуулаад л сууж байна. Хэн ч сэжиглэхгүй, ийм л хонжоогор авдаг хэдийг минь хамар доороос шүүрэх боллоо та минь ээ. Хэрвээ та цалингаа картаар авдаг бол нийгмийн даатгалаа нэг хараад үзээрэй. Бүх хүмүүс адилхан гэж хэлж байгаа юм биш гэдгийг мэргэн уншигч та болгоох биз. Гэхдээ л юмыг яаж мэдэх вэ. Тэгж хохирогсодын нэг  нь та ч юм билэв үү?

Амьдрал бол дэлгүүрийн лангуу шиг юм

2008 оны 09-р сарын 19 Нийтэлсэн Сарантуяа

Энэ өдөр хүний амьдралын жирийн нэгэн өдөр. Хүн бүхэн л ажил төрөл гэр орон цагаас цагт зав чөлөөгүй урагшилсаар...Амсхийх зам амьдрал дунд хааяахан л тохионо. Өглөө бүхний нарыг гайхамшиг хэмээн угтаж өдөр туршийн амьдралаа диваажин гэж сэтгэж чадах хүн гэвч үгүй...Байгаа нь байхгүйгээсээ цөөн амьдал болохоор хүсэх тэмүүлэх шунах дурлах янз бүрийн хүсэл хүн гэдэг амьтны энд тэндээс л зулгаана. Тэгээд л бүтэлгүй энэ амьдар минь хэзээ нэг сайхан болж би жаргах бол гэж хувь тавилангаасаа асууна. Энэ асуултууд хаа сайгүй үргэлжлэх хүний хорвоод нэгэн өдөр өнгөрч байна. Хаа нэгтэй сайхан хүүхэнд сэтгэл алдарсан хархүү бүсгүй нь өөрийг нь тоохгүй байгаад шаналан хувь тавилан минь гэж үглэнэ. Өөр нэгэн газар хүүхдүүдээ хоолгүй орхисондоо шаналсан эмэгтэй өдрийн талх гэрийн хүнс авах цалингаа тооцно. Ай тэгээд зарим нэг нь авах идэхийн шуналдаа хөтлөгдөөд байгаа сайхан бүхнээ үгүйсгэн байхгүй юм шиг л  улайран зүтгэнэ. Уг нь түүнд эд хөрөнгө,эрх чөлөө, өөр тэгээд худалдаж авч болох бүхэн байгаа ч бирдийн сэтгэл нь нэг л ханахгүй шанална. Ерөөсөө хүний хорвоо гэж л энэ хорвоог нэрлэдэгээс өөрөөр диваажин гэж хэн ч хэзээ ч нэрлээгүй шүү дээ. Хүн хүний хүсэх тэмүүлэх, шунах дурлах нь ондоо ч хорвоо дээр амьдарч байгаа цагт хүсэл гэдэг дуусашгүй билээ. Алдрай жаахан хүүгээ эр хүн  болохыг харасан гэж ээж аав нь хүснэ. Ахиад хэдэн жил амьд яваад үр ачаа харахсан гэж эмээ өвөө болсон хойноо ч хүснэ. Хорвоо дээр холилдон байгаа энэ олон хүсэл тэмүүллийн аль нь гэгээн аль нь бараан болохыг дэнслэн суух ухаантан үгүй. Хүн хүнд хүсэл ондоо ч хүсч л байгаа болохоор нэг юм шиг. Хэн нэгний утгагүй мөрөөдлийг өөр нэгэн хүсч байдаг. Өдрийн хоолгүй нэг нь хоолныхоо тухай мөрөөдөн хүсч байхад, өмнөө өчнөөнөөр нь өрөөд идэж байгаа хүн ахиад жаахан олох, албан тушаал яаж ийгээд ахих тухай мөрөөдөн сууна.Энэ хоёр хүний хүсэл тэнгэр газар шиг ялгаантайн дээр тэд бие биенээ хэзээ ч ойлгохгүй.  Хоногийн хоолтой нэг нь хоолгүйдээ хэрчим мах огтлон өгөх тэнхээгүй хүний хорвоод хүн хүссэнээ авч хайснаа олох гэж ирдэг билээ л, Оллоо ч авч явж чадалгүй буцдаг хойно доо.

Ай хүсэл чи...хорон санаат эм шиг, ховдог бирд шиг үеийн үед хүнийг хүн биш болгож, хүн бишийг араатан болгох юм даа. Гэлээ ч сайхан мөрөөдөл гэж юу юм бэ, Энэ нь хэн нэгэнд хор учруулалгүй хүссэнээ авахыг хэлнэ. Гэлээ ч хэнийг хохироолгүй хүссэнээ авах нь үгүй л болов уу.

Амьдрал бол дэлгүүрийн лангуу шиг юм. Хүссэнээ авсны төлөө төлөөс төлж байдаг авах өгөхийн хорвоо юм. Сайхан мөрөөлдийн тухай ярьсан. Тэр л сайхан мөрөөдөлдөө хөтлөгдөн хайртай хүнээ оллоо, энд ямар авах өгөх орших вэ? Энэ нь чи хайртай хүнээ олсон бол тэгээд ав сан бол түүнийг хайрлах халамжлах томоос том үүрэг таны нуруун дээр ирж байгаа юм. Маадгүй хэсэг хугацааны дараа хүсэл бүхэн хуучран оддогийн адилаар таны хүсч байсан зүйл жаргал авч ирсэн үү гэж бодох болно. Тийм ээ амьдрал бол дэлгүүрийн лангуу шиг юм. Хүсэлдээ  автан хэн нэгнийг хохироосныхоо төлөө дараа нэгэн өдөр өөрөө хохирдог авах өгөхийн дэнс юм.

Ингээд бодхоор юуг хүсэх юуг хүсэхгүй байхаа мэдэг тэр л хүмүүс азтай.

Итгэл хамба

2008 оны 09-р сарын 17 Нийтэлсэн Сарантуяа
Цаг хугацаа гэдэг бүгдийн өмнө ил тод байж ертөнцийн жамаар нар сараа ээлжлүүлэн илгээж өдөр хоногийг биднээр тоолуулан мөнх бус хорвоогийн мөнх бусийг хүн бүхэнд үзүүлдэг билээ.  Хэн цаг хугацаанаас ангид оршиж чадах вэ. Оросын Буддийн шашны 12 дугаар Бандит хамба лам Дашдоржи Итгэлов гэж Буриадаар нэрлэх Итгэлийн Дашдорж Хамба Лам Оросийн Цагаан хааны 2 одон, Монголын Эрдэнийн очин одонтой хүн байсан бөгөөд их таван ухаанд мэргэшсэн нэгэн байлаа. Оросын тухайн үеийн нийслэл Петерград болон Москва хотуудад нэг бус удаа очиж шинэ хуучин засагт хүндлэгдсэн хүн байлаа. 1927 онд насан эцэслэснийхээ дараа шавь нартаа гэрээслэн үлдээхдээ "Намайг тодохрой хугацааны дараа гаргаж үзээрээ... хэрэв миний бие хэвээр ахул нирваан дүрийг олсон хэмээн итгээрэй" гэж захиж үлдээсэн байна. Шавь нар нь хэлсэн ёсоор 50 аад онд мөн 70 хэдэн онд гаргаж үзээд түүний бие хэвээр оршин байгааг мэдэж 2002 онд гаргаж хамбийн сүмдээ дахин олон түмэнд ил гаргажээ.
Оросын хамгийн анхны Буддийн шашны тэргүүн нь Дамбадаржаа Заяаев гэдэг Хамба байсан бөгөөд өнөөдөр 24 дахь хамба лам Д амба Аюушеев  Буддын шашний тэргүүнээр сонгогдон ажилладаг юмбайна. Бандит хамба гэдэг нь оросын хаанаас өөрийн үнэн алдартны шашинтай энэ зэрэгцүүлж бурханы шашинтаныг өөрийн харъяат болгон цол олгосноор бандит хамба ламын түүх эхэлжээ. Дамбадаржаа Заяаев нь сайн ноён хан аймгаас нүүж ирсэн Заяа гэдэг хүний хүү Дамбадаржаа байжээ.  Бандит гэдэг цол нь их таван ухаанд мэргэшсэн хүнд олгодог цол байсан бөгөөд пента буюу пентатоник гэсэн үгнээс гаралтай юм байна. Үүнд анагаах ухаан буюу тэжээхүйн ухаан, дуун ухаан буюу хэл шинжлэл, Цанид буюу нийгмийн ухаан зэрэг багтана. Эдгээр нь дотроо бага таван ухаан хэмээн задрана.


Итгэлт хамбийн өргөөний олон улсын анхдугаар эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Дэлхийн 11 улс орноос хүмүүс оролцсон юм. Орос Америк Монгол буриад истони норвеги,Түвд,халимаг, Казар, Узбек , Украйн, Якутаас,  хамгийн хол нь АНУ Вержинийн их сургуулийн эрдэмтэд,  Истонын Тартугийн их сургуулийн , мөн Солонгосын их сургуулийн  буддын судлалын эрдэмтэд  ирсэн байлаа. Манай орноос Азийн бүддистуудын холбооны энх тайвны бага хурлын ерөнхийлөгч Монголын Занабазарын нэрэмжит шашны дээд сургуулийн багш гавж доктор Булган багш, Отгонбаяр гавж , Монголын Психотроникийн хүрээлэнг төлөөлж Төмөртогоо нар ирж илтгэл тавьсан юм.  Бүрэлдэхүүний  хувьд эрдэмтэд, буддийн судлаачид, Новисибирскийн байгаль судлалынхан,  дорнод Сибирийн угсаатны зүйн судлаачид, сэтгэл судлаачид, Санкт Петербургийн дорно дахины судлаачид болон Норвеги Украйны сулдаачид,Орос Буриадын телевиз сонин радиогийн сэтгүүлчид нийт 250 гаруй хүмүүс ирж өөр өөрийн шинжлэх ухааны үүднээс илтгэл тавьж, хүн төрлөхний дунд оршин буй гайхамшигт өөр өөрийн үнэлэлт дүгнэлтээ өгсөн юм .Энэ эрдэм шинжилгээний хурлаас тогтоол гаргасан  Энэ үзэгдэл нь урьд өмнгө хүн төрлөхтний түүхэн хийгээд шинжлэх ухаанд судлагдаж байгаагүй содон үзэгдэл юм. Тиймээс судалгааг цаашид үргэлжлүүлэх, эрдэм шинжилгээний хурлыг хоёр жилд нэг удаа хийж байх шийдвэрийг гаргасан байгаа. Энэ судалгаагаар урьд өмнөх эрдэм шинжилгээний хурлууд дээр  сонсогдож байгаагүй олон зүйлүүд яригдсаны нэг нь Итгэл хамбийн эрдэнэ мөнх бие буюу эрдэнэт мөнхийн лагшин биеийг  анх олонд ил гаргаж ирсэнээс хойш таван жил болж байгаа анх 2002 оны 9 сарын хуучдаар гаргаж ирснийг Орос улсын шүүх анагаах эмнэлэгийн судалгааны хүрээлэнд Итгэл Хамбийн биеээс дөрвөн ширхэг үс, баруун хөлийн эрхий хуруунаас 4 гр хумс, хөлийн өсгийнөөс  нь багахан хэмжээний арьсыг явуулан судлуулжээ. Шүүх анагаахийн магадлан шинжилгээний хариугаар энэ зүйл бол шарилаас авсан зүйл биш амьд хүнд байдаг эд эсийн үзүүлэлтүүд гарлаа гэсэн хариу ирүүлсэн байна. Тэгэхээр Итгэлт хамбийг нас барсан гэж үзэхээр шинжлэх ухаан амьд гээд нотолчихож байгаа, тэгсэн хир нь газар дор 75 жил болж байгаа, амьд сэрүүн ахуйдаа 75 наслаад газар дор мөн 75 жилийг өнгөрүүлсэн 150 жилийн настай хүн байх. Нас барсан гэхэд  шинжлэх ухаан амьд гэж хэлэх, харин амьд гэж хэлэхээр 75 жилийн өмнө оршуулсан байдаг. Энд  хэн ямар хариу өгөх вэ. Хэрвээ шарил юм гэж үзвэл нас барснаасаа хойш 80 жил болсон шарил байдаг гэвэл бүх биеийг нь занданшуулан хатсан Ленин болоод Ким Ир Сений шарил шиг тусгай орчинд лаваар дүүргэсэн вакум орчинд байж болох болохоос яг ийм ердийн агаарын нөхцөлд байдаг, ердийн хөрсөн дор оршуулаад гаргаж ирсэн шарил гэж байдаггүй юм байна. Энэ бүхнийг судалсан шүүх магадлангийн профессор Звягенцов гэдэгхүн "Шарилийн дөрөв дахь төлөв гэж хэлэмээр байна" гэсэн шинэ нэр томьёо гаргаж ирсэн байна. Энэ бүхэн хүн төрлөхтний түүхэнд урьд өмнө тэмдэглэгдэж байгаагүй зүйл учир европынхны хэлээр  "феномен" гэж нэрлээд байна. Энэ нь үл давтагдах урьд өмнө үзэгдэж байгаагүй сод үзэгдэл гэж тайлбарлана. Яагаад хүн амьсгал хурааснаас хойш ийм удаан хугацаанд шарил нь хэвээр оршиж байдаг гэдэг талаар шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүй байна. Итгэлт Хамбийн биед ойр байдаг Бямба ламаас ганц нэг зүйлийг тодруулахад сард 2 удаа хувцасыг нь сольдог, өглөө бүр нүүрийг нь угаадаг, Анх гарч ирэхдээ уян зөөлөн гар хөл нь бүрэн тэнийдэг байсан, энэ таван жилийн хугацаанд бага зэрэг хөшүүн болоод байна. Гэхдээ л хувцас өмсүүлж хувцасыг нь тайлж болдог. Анх гарч ирэхдээ 46 кг байсан одоо 42 кг байгаа, эхний нэг сард цочирхон жин нь буураад  одоо бол тогтсон жинтэй байгаа, жин нь буурахдаа биенээс нь ягаавтар өнгөтэй анхилуун үнэртэй шингэн нэвчиж байгаад жин нь багассан гэж тайлбарлаж байна. Бие нь бага зэрэг хөшүүн болсон ч элгэн дээр нь дарахад гэдэс нь хонхойгоод буцаж хэвийн байдалдаа ордог, биеийн дулаан нь 32 градус, шилэн хоргонд байлгадаг, амьсгал нь шилийг цантуулж байдаг гэж хэллээ. Аливаа хүн нас барсан хойноо суух нь бүү хэл унтаж байхдаа ч сууж чаддаггүй билээ. Гэтэл суугаагаар нь ошуулснаас хойш 80 жил ийм л хэвээр байгаа. Нурууг ямар хүч ингэж тогтоож байгаа вэ? Биеийн жинг ямар бодисийн солилцол ийнхүү тогтмол барьж байгаа, биеийн дулааныг юу 32 градуст байлгаж  байгааг хэрхэн тайлбарлах вэ. Орчин үеийн биологи,  хүн судлал,  анагаах ухаан,  сэтгэхүй судлал физикийн шинжлэх ухаан яах вэ. Тэдний онол худлаа болж байна уу. Бодит байдал дээр хүний зүрхний үйл ажиллагаа зогсож тархи цусан хангамжаа зогсоосноос хойш 6 минутын дараа клиник үхэл болдог. Тархи үхсэнээс хойш бодисийн солилцоо зогсож эсийн задрал эхэлдэг. Зөөлөн эдийн задрал 4-5 хоногт явагдаж, мах шөрмөсний задрал 2-3 жил,  яс дээд тал нь 20 жилийн дараа үгүй болдог. Гэтэл энэ бие 80 жилийн дотор энэ хэвээрээ. Хатаагүй тодорхой хэмжээний дулаан, тодорхой хэмжээний  чийгтэй уян зөөлөн байгаа. Яагаад гэдэгийг судлах анагаах, хүн судалал, физикийн шинжлэх ухаан алга. Билэг баримтийн онол, таринийн гүн ухааны дэнсэлгүй ёгийн дээд шатанд хийж гүйцэтгэдэг   "Түмү гоцал"  хэмээх биеийн амин элчийг өөд татдаг аргаар хийсэн гэж эрдэмтэд ёгчид ямандагийн ёгийг хийгчид тайлбарлаж байгаа юм. Итгэлт хамбийн биеийг анх 50 аад онд гаргаж ирэхэд 3 хүн үзээд дараа нь 20 хүн үзээд сүүлд  500 гаруй мянган хүн үзсэн байна. Өмнө нь бурханы шашин үүсэхдээ Энэтхэгийн Бодгаяа Капилявасту Аржгархай гэдэг газарт бурхан багшийн ном тавьж байсан, гэгээрсэн, бурханы хутаг нирваан дүрийг олсон гэх газрыг бурханы шашны гол төв гэж үздэг, тэнд очих сүсэгтэн олны эргэл мөргөл илүү байсан бол аажимдаа бурханы шашин өрнө зүгт Түвдэд дэлгэрсэн гэж үздэг.  Сүүлд ар Монголд бурханы шашин дэлгэрч түвд жуулчны  үзмэр болоод далай лам нь түвдээс гарч явж ,түвд шашны төв биш болсон энэ үед Монголд Амарбаясгалант хийд, богдийн хүрээ бурхны шашны төв болж байсан, одоо магадгүй   Итгэлт хамбийн ариун дагшин гэгээн биеийг үзэх, шүтэх, эргэлч мөргөлчдийн цуваа ихсэх байх гэж улан үдийн Иволген дацангийхан ярьж байлаа. Иймээс Буриад бурхны шашны төв болж магадгүй гэж учир мэдэх хүмүүс ярьж байлаа. Энэ нь бурхан багш өөрөө миний шашин улам умараас умарлуу чиглэнэ гэж айлдаж байсантай уялдаж магадгүй юм. Оросод Итгэлт хамбийн биеийг судлах эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулагдсан байна.  Энэ нь буддийн гүн  ухаан ,таринын  билэг баримтийн ухаан, ямандагийн бясалгалын үүднээс судлахаас гадна орчин үеийн анагаах ухаан, гоц мэдрэхүй, биенээс цацарч байгаа цацруулалт,  долгион , дулаан,  илч,  үнэр,  гэрэл, зэрэгийг судлах , тайлбарлах, олонд танилцуулах үүднээс байгуулагдсан байна. Энд жилд долоон удаа дүйцсэн өдрүүдэээр сүмийн дээд давхраас гаргаж ирэн гол шүтээний өмнө ил гарган сүсэгтэн олныг мөргүүлэг юм байна.  Итгэлт хамба нь оросын шашны тэгүүн 12 –р Бандит хамба байсан бөгөөд бандит гэдэг нь таван ухаанд мэргэшсэн хүнд олгодог цол байжээ
Буриадад буддийн шашнийг сурталчах таниулах сүсэгтэн олныг хамруулах үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгааг олон улсын Буддист эрдэмтэдийн "Бандит хамба ламын гоц үзэгдэл анхдугаар эрдэм шинжилгээний бага хурлаас харж болно .Иволген дацан арван хэдэн жилийн өмнө ганц хийд байсан бол өнөөдөр нэгэн багахан хэмжээний тосгон болтлоо өргөжин хөгжсөн байна. Шашны гүн утга учрыг энгийнээр хүмүүст ойлгуулж энд ирсэн эргэлч мөргөлчдөд өөрийн дацангийн доторх үзмэрүүдийг үзүүлэн тайлбарлаж сурталчлах Итгэл  хамбийн ариун биеийн үзүүлэх гээд сүсэгтэй битгий хэл сүсэггүй хүмүүс ч сүжрэн бишрэм танилцуулга зохион байгуулалтыг хийсэн байлаа.

  Иволген  дацанд Итгэлт хамбийн ариун биеийг үзэж сонирхон сүсэглэн мөргөхөөс гадна бурхан буддагийн дор нь сууж гэгээрсэн бодь модны мөчрөөс авч ирж өвлийн цэцэрлаөг байдлаар  ургуулсан бодь мод хийгээд хүний гараар бус сүсгээр бүтсэн Жанрайнсаг бурхан болон бяцхан цэцэрлэгт хүрээлэн дахь хоёр гөрөөс, диваажингийн цэцэрлэг, уран гоёмсог мөнх бусыг билэгдэх мандал зэрэгийг үзэж сонирхож болно.
Бурхан багшийн  2500 жилийн өмнө гүн бясалгал хийж гэрээрч байсан бодь модны мөчрөөс тусгаарлан авч ирж зохих орчинд нь ургуулсан бодь модны навчны өнгө байдлаар тухайн улс орны нийгмийн байдлыг шинжиж болдог гэсэн сургаалтай юм байна. 90 ээд оны төгсгөл 2000 оны эхэнд энэ бодь модны навч ихээнхэн гундуу байсан бөгөөд энэ нь тухайн үеийн орос орны нийгмийн амьдралыг илэхийлж байсан бол одоо өнгө нь сэргэж ирж байгаа тиймээс энэ модыг ажиглаж байх нь нийгмийн байдлыг ажиглаж байх борметр болдог гэнэ. Диваажингийн бурханыг дүрсэлсэн диваажингийн оронд жигүүрэн шувууд нисэлдэж дор нь бурханы олон шавь нар нямба хийж бурханд мөргөж байгаа байдлыг үзүүлсэн тогос шувуу,  бадам цэцэг бодь мод зэрэгээр диваажингийн амьдралыг дүрслэн харуулсан байх юм.Зөвлөлт холбоот улсад таван ганжуур байсны нэгийг энэ дацанд дахиж байдхаг юм байна. Энд одоогийн 24 –р Бандит Хамба Дамба Аюушиевын зарилгаар жилд нэг удаа ганжуурын 108 ботийг  дэлгэж сүсэгтэн олонд  буян үйлддэг юм байна. Сонирхолтой жишээ дурьдахад ганжуурын 108 ботыг дэлгэн уншиж байхад үнэхээр хамба нь энэ судраа цээжээр мэддэг юм  уугэж туршин дундаас нь 3 мөр алгасан уншихад  "-Та гурван мөр алгасаад уншлаа" хэмээгээд дахин уншуулж байсан гэдэг.  Тэрээр бүддийн гүн ухааны чиглэлээр нилээд олон ном бүтээл туурвисан бөгөөд хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд өөрийнх нь хурдаг байсан Янгаажин дацанг нураан шатаах үед хийдийн судар ном хөндий дүүрэн цайрч байсан гэж хэлдэг юм билээ.
 Буриадын шинжлэх ухааны академийн нийгмийн судлалын хүрээлэнгийн бүддийн тасаг , буриадын олон дацангуудад байж байгаа ном сударыг шүүрдэж үзвэл  бусад гар бичмэлүүд ч олдож магадгүй гэж найдаж байгаа гэж байсан. Яагаад гэвэл Иволген дацангийн судар номын санг шүүж байхад  Итгэл хамба ламын өөрийн гараар бичсэн 26 мөр 184 үгтэй захиа олдсон байна. Тэр захиаг мөр бүрээр нь, үг бүрээр нь шинжилсэн илтгэлийг Хэрэнгийн дацангийн ширээт лам тавьсан юм. Энэхүү захиаг мөр бүрээр нь  уншихад урдаас нь хойш нэг утга, хойноос нь ургаш уншихад түүнээсээ сөрөг утга гардаг, үгнүүдийг нэг мөр алгасаад ч уншихад нэг утга гардаг гэдэгийг харуулсан өвөрмөц сонирхолтой илтгэл байсан юм.

Мөн энд дарь эхийн сүм барьж байгаа юм байна. Уран барилгийн хэлбэрээр хийж байгаа дарь эхийн сүмийг мандал хэлбэрээр барьж байгаа бөгөөд дөрвөн талаасаа ордог хаалгатай, тогос шувуутай зүйрлэн барьж байгаа юм байна. Учир нь тогос шувуу хүний сэтгэлийг уран гоё байдлаараа баясгадаг бол сүм хийд эдэг нь сүсэгтэн олны сэтгэлийн бузрыг арилган ариуныг дэлгэрүүлдэг учраас тогос шувуутай зүйрлэн чимэглэдэг юм байна.  Бас нэгэн түүх 9-р сарын сүүлэээр анхны цас унасан, бүх амьтан шавьж үүрэлсэн цагт алтан хараацаа диваажингийн сүмийг тойрон эргэсэний  дараа Итгэл хамбийг газар дороос гаргаж авах ёс үйлийг гүйцэтгэсэн гэдэг.  Ямар ч амьтан судлаач тийм сэрүү унасан цагт хараацай  шувуу нисэн ирэх үндэс байхгүй гэж хэлдэг ч бид өөрсдийн нүдээр харсаан гэж хэлж байлаа.   Бурхан багш анхны номоо номлоход нь адгуусан амьтадаас хамгийн анх хоёр бодь гөрөөс ирж хөлөө сөхрөн сонсож байсан түүхийг билэгдэн хоёр гөрөөсийг  энд тэжээдэг юм байна.  Буддийн сүмийн орой дээр хоёр бодь гөрөөс сөгдөн буйгаар дүрсэлсэн байдаг нь ийм учиртай юм аа. Бурхны сургаалийг адгуусан амьтан сонсоно гэдэг үнэмшилгүй  сонсогдож байж болох хэдий ч бурхны сургаалийг сонсоход хүний хэл хамаагүй бүгдэд адилхан сонсогдох хийгээд хөгжмийн аялгууг сонсоход хэл мэддэг мэддэггүй хамаагүй бүгд сонсдогийн адил юм. Маань тарь ч мөн адил хүний зөн билэгт хүрч үйлчилдэг гэдэг. уншигч  та буддийн сүм хийдийн хашаан дотроос модонд зүүсэн тууз хадаг даавуу сэлтийг харж болно. Энэ нь бөөгийн шашны билэгдэл байсан бөгөөд улмаар Шарын бөө гэдэг гарч ирж энэ нь түвдийн шашин гэдэг зүйл нь хувирч Монголын шашин болсны үлдэгдэл гэж ойлгож болно.  Энд Дүйхорын мандал гэж гоёмсог зүйл  байна. Үүнийг дүлцэнгийн элс гэдэг зүйлээр хийдэг бөгөөд ертөнц түр зуурын юм гэдэгийг илэрхийлдэг, гар хүрэхэд хайран энэ мандалыг удахгүй нураах гэж байгаа гэнэ. Яагаад …яагаад гэвэл мөнхийн зүйл гэж энэ дэлхийд  байдаггүй  хоосон чанарийг илэрхийлжээ.

2002 онд Итгэл хамбийн биеийг ил гаргахад 2000  хүн мөргөж байсан бол өнөөдрийн байдлаар  сая хүн ирж мөргөсөн байна. Өнгөрсөн онд Халимагийн ерөнхийлөгч Кирсан Үлэмжинов, Оросын Парламентийн гишүүн Чубайс болон Манай улсын ерөнхийлөгч Энхбаяр  нар болон Алс америкаас ч хүмүүс зорин ирж мөргөдөг юм байна.
Итгэл хамбад мөргөсөн хүн цаг бусын үхлээр үхдэггүй гэсэн яриа ч сонсогдож байсан юм. Дэлхийн 1-р дайны үед 300 орос цэрэг очиж мөргөөд дайн дуусахад бүгд эсэн мэнд эргэж ирж байсан гэдэг. Хамбын сүмийн 2 давхараас хамбын биеийг жилд долоон удаа доош буулган сүсэгтэг олны сүсэг  бишрэлийг хангаж мөргүүлдэг бөгөөд энэ нь дүйчин өрүүдэд тохиодог юм байна. Монголоос хүн очиход их баярлдаг ч гэж сонсогдож байсан.
.Буран багшийн сургаальд бурханы шашин умраас умарлуу дэлгэрэх болноо гэж сургасан байдаг юм билээ. Магадгүй Энэтхэгээс эхэлсэн бүддийн шашин Түвд улмаар Монгол  гээд дэлгэрч шашны төвүүд нь  цэцэглэж байсан түүх ирээдүй цагт буриадад төвлөрөх ч байж магадгүй. Тэгээд ч өнөөгийн дэлхий дахины түүхэнд ийн гэгээрлийн хутагийг олж өөрийн биеэ эд эсээ амьд сэрүүнээр хадаглан үлдсэн нирваан зөвөх буддын шашинд л анх удаа төрсөн бөлгөө.
Хамба ламд зориулж мандал өргөсий дараа бидэнд түүнд мөргөх өөрийн нүдээр үзэх  боломж олдсон юм.
  Эрдэнэ мөнх бие гэж бурхны шашинтнуудийн нэрлэх эн биеийг харах,сүсэглэн мөргөхөөр шинжлэх ухааны үүднээс тайлбарлахаар ирсэн хүмүүс энд байлаа.

Хэн цаг хугацаанаас ангид оршиж чадах вэ. Мөнх  бус амьдрал мөнх бус биеийг бидэнд заяадаг.Эрдэнэ мөнх биеэ энэ хэвээр хадгалан орших нь өнөө үеийн шинжлэх ухааны үүднээс байж болох үзэгдэл үү .Оросын бүддын шашны тэргүүн 12 –р Бандит хамба ламын амьд ахуйдаа 75 жил насан эцэслээд 80 жил болсон биеийг та бүхэн харж болно.
Би та бүхэнд орчин үеийн гэгээрсэн хүн болох Ошо Ражнишийн  тухайд өгүүлэх гэж байна.
Гэгээрэл энэ бол сэтгэхүй бясалгалын дээд түвшин бөгөөд Буддийн шашнийг үндэслэгч Бурхан багшаас эхлээд гэгээрлийн хутгийг  олсон хүмүүс олон билээ. Энэ БОЛ бодит үнэн бөгөөд  эгэл хүн яаж гэгээрлийн энэхүү өндөр түвшинд хүрсэн байх вэ ямар түүхтэй яаж амьдарч байсан хүн бэ?  Түүний гэгээрлийг олсон тэр агшинд чухам юу өөрчлөгдөж ямар зүйл бодогсон  бэ? гэх зэрэг олон асуултыг ар араас нь ургуулан Ошогийн тухай яриандаа та бүхнийгээ хөтлөн оруулж  байна.

Ошо Ражниш 1931 оны 12 11 энэтхэгийн Айшадва хотноо төржээ. Ошо гэгээрлийн анхны  түвшинг 14 насандаа мэдэрсэн бөгөөд он жил өнгөрөх тусам бясалгалын туршлага нь улам бүр баяжиж гүнзгийрсэн, үнэнийг эрж хайх түүний эрэл хайгуул хэт их ачаалалтай байсан тул эцэг эх найз нөхөд нь биеийнх нь эрүүл мэндэд санаа зовж ирсэн. Ошо 1953 оны 3 сарын 21 нд гүн ухааны ангийн оюутан тэрээр  21 настайдаа гэгээрсэн.
Ингэж тэрээр хүний ухамсарын хамгийн дээд түвшинд хүрчээ. Ийнхүү түүний ердийн хүний амьдралын түүх төгсгөл болж эгэл бус хүний оршихуй эхэлсэн гэдэг. Тэрээр гэгээрснийхээ дараа ч Саугарын их сургуулын гүн ухааны ангид суралцсаар байсан бөгөөд 1956 онд онц дүнтэйгээр төгссөн юм.1957 оноос Энэтхэгийн Раипури дахь колледжид Санскрит хэл зааж эхэлсэн бөгөөд жилийн дараа гүн ухааны профессор болсон. 1966 онд ажлаа орхиж орчин цагийн хүмүүст бясалгал хийх урлагийг заахад амьдралаа зориулжээ. Тэрээр хэдэн мянган сонсогчдийн зүрх сэтгэлийг эзэмдэж чаддаг байлаа. Энэтхэгийн Бомбей хотод сууршиж уулархаг тал нутагт бясалгалын лагеруудыг тогтмол зохион байгуулж ирсэн. 1970 оноос түүнийг европ америк японд мэдэж эхэлсэн бөгөөд дээд боловсрлолтой олон оюун ухааны эрэлчид шавь болж эхэлсэн. 1974 онд Энэтхэгийн Пуна хотод Ошогийн Ашрам нэрт төв байгуудагдаж  Ошог ертөнц дахинаа мэддэг болов. Дорнын бясалгал барууны эмчилгээний аргийг хослуулсан төвүүд энд ажиллаж байлаа. Ашрам байгуулагдснаасаа хойш 2 жилийн дараа хүний дотоод хөгжилийн ариуслийн дэлхийн хамгийн сайн төв гэж тооцогдох боллоо. Энд уншигдаж байсан Ошогийн лекцүүд дэлхийн бүх шашин гүн ухааны уламжлалыг хөндөж чаддаг байлаа тэрээр барууны шинжлэх ухаан, гүн ухааныг нэвтэрхий мэддэг байсны дээр хэлж өгүүлж буй бүхэн нь баталгаа нотолгоо сайтай байснаараа өрнө дахин, дорно дахины хоорондох хэдэн зууны туршид үргэлжилсэн ангал цавыг үгүй хийсэн гэж хэлж болно.
Хожим Ошо өөрийн гэгээрлийн тухай ийн өгүүлжээ.
“Хамгийн анх оюун ухаанаас ангид ертөнцөд очиход өөрөөр хэлбэл гэгээрлийг олох тэр үед  үнэхээр солиорчихсон юм шиг санагддаг бүх зүйл утгагүй болж бүхий л юмс үзэгдэл амьдрал үхэл ямар ч хэрэггүй зүйл мэт санагдана
Энэ нь гэгээрлийн туйлыг олохын өмнөх муу зүйлийн татах хүч юм. Бурхан Будда ч бодь модны дор суун гэгээрлийн хутагийг олохын өмнө дэргэд нь ад зэтгэрүүд ирж байсан тухай бичсэн байдаг
Ийнхүү зүрх сэтгэлийн харанхуй шөнө, зүрх сэтгэлийн солиотой түнэр харанхуй, үүнийг бүх шашнууд онцлон хэлдэг. Энэ шалтгааны улмаас ч бүх шашнууд оюун ухаанаас ангид ертөнцөд очихын өмнө өөртөө багшийг олж авахыг чухалчилдаг. Чиний ертөнц хэсэг хэсэг болон бутран унахад.багш чинь  чамд шинийг олоход туслана
Тиймээс л бурхан багш “Өөртөө багш олж авсан хүн азтай” гэж хэлсэн юм надад өөрт минь багш байгаагүй би эрж хайсан гэвч олж чадаагүй. Надад итгээрэй би маш удаан хайсан боловч яагаад ч олоогүй юм даа. Багшийг олох маш хэцүү оршихоо больсон хүнийг олох маш хэцүү.

Би олон жил бясалгал хийсэн  энэ нь хүн харахад юу ч хийхгүй зүгээр суухтай адил юм ийнхүү алхам алхамаар юу ч хийхгүй зүгээр оршдог тэр ахуйд шилжсэн юм миний бүх хүсэл сонирхол алга болсон би өөрөө өөртөө шумбаж орсийм энэ нь хоосон байсан бөгөөд энэ хоосон нь солиоруудах шахсан гэвч энэ нь бурханд хүрэх цорийн ганц зам солиорхоос ч буцхаа больсон байсан хэрэг.
Намайг хүмүүс гэгээрч байхдаа юу мэдэрч байсан бэ гэж асуудаг.  Би инээж байсан, элгээ хөштөл инээж байсан, гэгээрэхийг хүсэх нь утгагүйг ойлгосон хэрэг.  Учир нь бид бүгд гэгээрчихсэн төрдөг тиймээс өөрт байгаагаа хүсэх нь утгагүй... би гэгээрсэн тэр өдөр хааш юунд ч хүрэх хэрэггүй хаашаа ч явах аргагүй, юу ч хийх хэргэгүйг ойлгосон. Бид бурханлиг бид угаас төгс тэгээд гүйцээ.
Бидний замд төгс бус хүмүүс таардаг ч тэдний төгс бус нь өөрөө хичнээн төгс байгааг анзаарч болно
Бокюзо нэрт нэгэн багш “Ертөнц дахинаа бүх юм төгс” хэмээн шавь нартаа тайлбарлаж байтал нэгэн бөгтөртэй хүн босч ирээд “би тэгээд яах юм бэ би бөгтөртэй хүн энэ чинь төгс юм гэж үү” гэхэд Бокюзо үнэнээ хэлэхэд би урьд өмнө ийм сайхан төгс  бөгтөрийг ер үзэж байгаагүй ээ гэжээ.
Гэгээрэхээс өмнөх долоо хоногт би бүх эрэл хайгуулаа зогсоож ямар нэгэн зүйлд тэмүүлэхээ больж итгэл найдвараа алдсан.
Тэр цагт л энэ үйл явц эхэлсэн, хаанаас ч юм бүү мэд маш их эрчим хүч орж ирж хаа сайгүй түгж байв. Энэ эрчим хүч мод, чулуу, тэнгэр, нар, агаарт байсан. Би их удаан хайсан миний зорилго хаа нэгтэй хол байнаа гэж бодож байсан чинь хажууд минь тун ойрхон байж...
Би хүсэхээ больсон гэхдээ энэ нь хүслээ зогсоосон гэсэн үг биш.  Хүслээ зогсоох аргагүй... хүслийг ойлгох нь түүнийг үгүй хийж байгаа хэрэг.... тэр өдөр би ямар ч итгэл найдваргүй сул дорой нэгэн болж маш хүнд байдалд ороход ертөнц дэлхий гэнэт надад тус болж эхэлсэн ертөнц дэлхий хүнийг хүлээж байдаг юм билээ.
Чиний хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй хүлээдэг, эцэс төгсгөлгүй удаан хүлээж чаддаг. Учир нь яарч тэвдэхэд дургүй энэ нь үүрдийн мөнх өөрөө билээ... надад гуниг төрж байсангүй харин би жаргалтай байлаа... би тайван намуун дөлгөөн анхааралтай байлаа. Энэ нь ямар нэг зүйлийг алдах мэдрэмж бус ямар нэгэн зүйлийг шинээр олж авсан мэдрэмж байлаа.
Ямар нэгэн үл танигдах зүйл надаар дүүрч намайг хүрээлж байлаа... энэ үед  айдас үгүй болсон байв.
Энэ сүүлчийн долоо хоногийн турш шинэ эрчим хүч, шинэ гэрэл гэгээ, шинэ баяр баясгалангийн хэмжээ маш их байсан тул би яг л дэлбэрэх гэж байгаа юм шиг, аль эсвэл жаргалдаа ташуурч галзуурах гэж байгаа юм шиг санагдаж байлаа. Бүх хил хязгаар зааг, ялгаа арилсан хэзээ язаагүй төрөх гэж байгаа эмэгтэй хүн шиг болчихсон байсан... би маш их аз жаргалтай байсан тул үхлийг хүртэл баяр баясгалантайгаар хүлээж авах байлаа.
Би унтжээ... эерэг сөрөг амьдрал, үхэл, бүтээл, бүтээгч бүгд нэгэн цул болжээ. Би нэгэн зэрэг энэ хоер туйл болчихсон байлаа... харин гэгээрэлд хүрэх зам мөр нь тэнгэрт нисэх шувуутай адил ямар ч ул мөр үлдээдэггүй... хүн бүр өөрийн замаар хүрдэг юм билээ.
Хэрэв би шинэ шашнийг бүтээх гэж санаархаж байсан бол бусдад хүргэх хамгийн гол үзэл минь гэгээрхээс өмнө зайлшгүй сэтгэл санааны уналтанд ордог гэсэн үзэл байлаа”. Ийнхүү Ошо Ражниш гэгээрэлд хүрсэн цаг мөчийнхөө тухай ярьж байлаа. Түүний хэлснээр гэгээрэлд хүрэх зам мөр нь тэнгэрт нисэх шувуудтай адил ямар нэгэн ул мөр үлдээдэггүй, хүн өөрийнхөө замаар хүрдэг гэсэн нь магадгүй жирийн хүмүүсийн хувьд ч тэр хүн бүр өөрийнхөө замаар явж зүрх сэтгэлийнхээ гүнд нуугдаж буй сайхан сэтгэлийн гэрэл гэгээгээ нээж олоо гэсэн үг биз ээ.

1981 оноос тэрээр олон нийтийн өмнө лекц уншихаа зогсоож биеийн эрүүл мэндийн улмаас Америкийн Оригон мужид шилжин суурьшиж, 1990 оны 1 сарын 19 нд
Ошо энэ биеээ орхин оджээ. Түүний хамгийн сүүлд хэлсэн үг нь “Намайг одсоны дараа юу болох бол..., бүхнийг зөнд нь орхиё ахуйд итгэх итгэл минь туйлынх, миний ярьж байсан бүхэнд үнэн байсан л юм бол надаас хойш ч оршин байсаар л байх болно. Миний үг амьд.  Би сургааль айлдаагүй энэ бол та бүхэнд өгөх миний бэлэг юм” гэжээ.

эх орон

2008 оны 09-р сарын 16 Нийтэлсэн Сарантуяа

Эх орон

-Эх орон гэж юу вэ?

Энэ үгийгбага байхаас минь л багш нар надаас асуудаг тэгээд  өсөж том болсон хойноо ч өөрөө өөрөөсөө асуудаг байлаа. Яагаад ч юм тэр минь энэ минь юм аа, түүнийг л үүнийг л “Эх орон” гэдэг юм аа гээд хариулчихаж боломгүй мэт. Уг нь хоёрхон үг атлаа дэндүү олон зүйлийг нэг дор агуулж байдаг болоод ч тэр юм уу?

Харин би одоо энэ үгэнд багшдаа биш бас өөртөө ч биш эх орон минь таньдаа хариулах гэж байна. Их л удаан хугацаанд хариулж чадаагүй цугларсан, эх орон минь таны тухай бодлуудаа энэ л өдөр, таны баярын өдрөөр таны ард түмэнд хүн зонд хүргэж байна.

Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л цаасан дээр ижийгээ би эхлээд бичиж байна. Харах нүдээ аниастай бяцхан охиныг таны алган дээр авч ирж хайр, энхрийлэл, өхөөрдөл, цагаан сүүгээрээ ундаалсан ижийн минь анх надад харуулсан орчлонд  бяцхан нүдэнд минь түмэн өнгөөр солонгорч байсан тэр өдрийн нараар эх орон минь та надад эхэлсэн билээ.

Хөдөө хээрийн замд хааяахан явахдаа аялан дуулдаг дуу минь эх орон таны уул толгодын, ус мөрний, хөх тэнгэр, хөрс шорооны, эх орон минь таны тухай дуу байлаа. Хөг орон эгшиглэх энэ л аялгуу бүхэн эх орон таны халуун элгэнээс унасан, таны өнгөт нарыг харж нүдээ нээсэн бяцхан үрсийн чинь  сэтгэлээс ургасан байдаг.

Эх орон та ижий, эгшиглэх аялгуу билээ.

Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л цаасан дээр эгэл амьдралыг би бичиж байна. Наран, саран, цэцэг, навч, жилийн дөрвөн улирал тэгээд миний өсч торнисон өврийн сайхан хангай,  түүн шиг түшигтэй азай буурлууд, эх орон таны бэлэглэсэн эгэл амьдралын минь хуудсан дахь алтан дурсамжууд минь ямар олон юм бэ?  Эх орон та эгэл амьдрал минь билээ. Ижий аавын минь намайг хайрлах хайр нь билээ.  Эх орон та зүрхэнд минь багтаж, харцанд минь харагдаж тэгээд сэтгэлээс минь эгшиглэж буй бүхэн минь билээ.

Эх орон гэж томоос томоор бичсэн цаасан дээр таны зөрөг зам харгуйн тань тухай бичиж байна. Эх орон таны зөрөг замаар алхан хөлд орсон. Тэр л замаар амьдралын минь учрал бүхэн ирж, амьдралын минь гэрэлт өдрүүд үргэлжилж, тэр л зам дээр хайр дурлалын минь модод цэцэглэж үр жимс нь урган соёолсоор...

Би олон зүйлийг эх орон таны эх орон таны элбэрэл гэж боддог. Өөрийг минь хайрлаж буй сэтгэл бүхэн танаас ундарч бусдаар дамждаг. Өрөөлийг хайрлах хайр минь хүртэл танаас л  ургаж бусдад хүрдэг. Өргөстэй буттай харгуй чинь дардан сайхан байдаггүй ч өвдөлт нь хурууны үзүүр хорсгодог ч үүнийг би эх орон таны надад илгээсэн хамгийн хатуу шийтгэл, үүнээс өөрөөр өвтгөж намайг зүрхлэгхгүй гэдэгт итгэдэг. Зам бүхэн чинь шулуун байсангүй ээ эх орон минь. Гэвч би таны илчит наранд төөрсөнгүй. Мөрөөдөл бүхэн мин биелэж байсангүй ээ эх орон минь  гэвчиг би таны халуун элгэнд ядарсангүй.  Эх орон та энх амьдралын минь өмнө тольдох харгуй, энэ л амьдралдаа бичиж дуусгах  замын тэмдэглэлийн минь хөтөч билээ. Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л хуудсан дээр би хайр дурлалыг хавар намартай нь бичмээр байна. Гандмал намрын талд шаргалхан навчис унаж байсан шиг  ганцхан тэр л навч гунигийн найрал хөгжимөөс илүүтэй сэтгэл гэгэлзүүлж байсан шиг тэр навч урган цэцэглэж байсан тэгээд намрын эрхээр хагдарсана. Эх орон таны шаргалхан навчис энэ л амьдралын минь хуудсан завсар ч бий.

Эх орон минь та уншиж дуусаагүй уншиж дуусгах ном минь билээ.

Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л хуудсан дээр би  таны хүдэр эрс, хайрт хөвгүүдийн чинь тухай бичиж байна. Үе зуун минь соёл эргэншилдээ  бялхаж, үзэж харах минь дэндүү олон болсон ч өнөөгийн эр хүний мөс алга босон ч мөрөн дээр нь амьдрал гээч нь тогтохоо больсон ч гэлээ таны  эр зоригийн илрэл, эгэл бүсгүй миний энэ амьдралын бахархал билээ. Таны элгэн дахь хөвгүүд үеийн үед өсөн торниж ижий аавдаа элбэрэл ачийг нь хариулдаг шиг эх орон таныгаа мөнх тэнгэр газар шороо хилийн дээстэй нь хайрлан харамлан зогсдог билээ тэд.  Эр хүн гэдэг таны элгэнд асаж ургасан энх тогтнохын үндэс үр нь билээ.

Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л хуудсан дээр би алдрай жаахан үрс амь амьдралын тань үргэлжлэлийг бичмээр байна.

Уйлж ирэхдээ л жаргал авч ирсэн, унаж тусахдаа ч хайр энхрийлэл төрүүлсэн алдрай бяцхан тэдний тухай, амь амьдралын алтан утас хүүхдийн тухай бичиж байна. Зоргоор хөврөх энэ л амьдралын гэгээн аялгуу....Өө би тэдний төлөө эх орон таны бяцхан үрсийн төлөө өнөөдөр ч өнө  мөнхөд ч амь амьдрал минь урсана биш үү?

Хүн гэдэг орчлонд ирж... үргэлжлэлээ үлдээж,үүрдийн аялгуунд уусдгийн адилаар бидний үргэлжлэл хүүхдийн тухай, тэгээд эх орон таны нөмөрт таны наран дор өсөн байгаа алдай тэдний тухай,  ай зөөлөн аялгуу,  гаргаж болохгүй чимээ, өлгийтэй бяцхан хүүгийн тухай эх орон таньдаа өгүүлж байна.  Илгээх салхи тань намуун байг, орох бороо таны зөөлөн байг, будрах цасан тань,  улих шуурган тань тэднийг битгий дааруулаасай.

Эх орон та ирээдүйн үүд ирж яваа үрсийн минь энх торних орчил билээ.

Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л хуудсан дээр би андын журмын тухай ай тэгээд хувирашгүй нөхөрлөлийн тухай бичмээр байна. Энэ амьдралдаа олсон урт ч бай богино ч бай миний цаг хугацаа, түүний хаана дуусах нь мэдэгдэхгүй мөнхийн эргүүлэгт сүүдэртэй нартай олон хоногийн орчилд надад тунаж үлдсэн найзууд минь намайг гэх тэд минь дандаа л таны хүүхдүүд байж эх орон минь та надад энэ амьдралын минь жаргал зовлонг аилхан үүрэх нөхдийг минь заяасан билээ.

Эх орон та андын журам үнэнч нөхөрлөл, амьдралын уртад үлдэх Монгол зан минь билээ.

Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л хуудсан дээр би таны төрлөх хэл, таны элгэнд урган хагдрах үе үеийн хүмүүсийн хайр энэрэл, хамаг бүхнээ илэрхийлж байсан аялгуут сайхан монгол хэлийг тань бичмээр байна.

Ээж аав минь, эх орон минь,  энхрий хайрт минь, алаг үр минь, амьдрал туршийн диваажин  Монгол минь...эх хэл минь ийм яруу эгшиг бүхэн нь зүрхэнд ирнэм.

Энэ л хэлээр би орчлонг таньж, энэ л хэлээр би хүн зоныг угтаж, хүн зоныг үдэж, энэ л хэлээр би гунигаа, баяраа, хайраа, гомдолоо, асгарч байгаа хур шиг түүнээс ч хурднаар, аялаж байгаа дуу шиг түүнээс ч яруугаар илэхрийлж даанч нэг сурсан даа. Эх орон таны хэл, эх сайхан Монгол хэл минь ямар  ч дундрашгүй,  яагаад ч бусдын хэлээр орлуулашгүй билээ.

Эх орон та эх хэл минь, энэ л амьдралын эгшиглэх дуу эх дэлхийг харах цонх минь билээ.

Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л хуудсан дээр би эх орон таны халуун элгэн нутаг, хагацаж уйдамгүй газар шороо, уудам цэлгэр тал хөндий, Монгол хүн миний зүрхний бахархалыг бичмээр байна. Надад... миний амьдралд бусдын өмнө гайхуулах ганцхан зүйл бол эх орон та, таны төөлж баршгүй, туулж баршгүй газар шороо билээ. Эх орон та энгүй уудам, энэ л зүрхнээсээ эгшиглээд ч хүрэмгүй, бодлоороо ч тууламгүй агуу билээ. Энэ газар шороо, элгэн дээр нь хүн болсон заяа, эх орон таны ирэхэд минь өлгийдөж авсан дулаан хөндий амь амьдралаас минь саламгүй амьсгалах агааар минь эх орон минь.

Шинэ зууны аясыг дагаад эх орноо бусадтай хуваая гэвэл би өгөхгүй, Шинэ амьдралын аясыг дагаад эх орноо соль гэвэл би очихгүй, шинэ эриний эмэгтэйн адил амьдрал туршийнхаа ханийг хариас сонго гэвэл би зөвшөөрөхгүй. Эх орон та энэ амьдралын минь цохилох зүрхний лугшилт билээ. 

Эх орон таны зам жимээр, эх орон таны хавар зунаар, эх орон таны идэр эрсээр, эх орон таны бяцхан үрсээр, эх орон таны энэ л Монгол хэлээр, эх орон таны хөрс шороо газар нутгаар энэ л амьдрал минь дутах билээ. Амьдралын минь аргамжаа, үл үзэгдэх алтан утас, үүрд наддаа өлгий минь байх, үүрд тандаа балчир үр нь байх хувь тавилан надад байдгийм, худалдаж сольж, алгаа урвуулах шиг алга болгож болохгүй амьдрал минь амьсгалах агаар минь та юм.

Эх орон гэж юу вэ? Энэ асуултыг одоо надаас асуу. Эгшиглэх сайхан аялгуу ардын дуу, уртын дууны хөгөнд эх Монгол хэлээрээ би хариулъя. Эх орон та хариаулж дуусамгүй асуултын үргэлжлэл билээ. Эх орон та хагацаж одомгүй хайран амьдралын минь амь билээ. Эх орон та хайртай аав минь билээ. Эх орон та халуун энгэртээ намайг дулаацуулдаг хань минь билээ, Эх орон та унаад босохдоо уйлахгүй  гэж өндийсөн зориг минь билээ.Эх орон та энгэрт минь асах үрс минь билээ, Эх орон та өчигдөрхөн таарсан танил минь билээ. Эх орон та үргэлжид зүрхэнд минь асах гал минь билээ.

Эмэгтэйчүүд бид хэнтэй гэрлэх вэ?

2008 оны 09-р сарын 16 Нийтэлсэн Сарантуяа
эрэгцүүлэл Дэлгэрэнгүй»

Хүүдээ бичсэн шүлэг

2008 оны 09-р сарын 14 Нийтэлсэн Сарантуяа
Гарыг минь дэрлэн бяцхан хүү нойрсоно
Гайхамшигт ертөнцийн бэлэг зүүдлэнэ
Хамран дээгүүр нь бурзайх жижигхэн хөлснүүд
Хамаагүй тоглоод ядарсан тэмдэгнүүд
Сайхан номын эхний хуудас шиг
Сар жилүүдийн анхны тоолол шиг
Амар тайвныг зүрхэнд минь авч ирэх шиг
Алтан хараацай энгэрт минь зүүдлэнэ
Ижийгээ тэврэн бяцхан хүү нойрсоно
Ирэх жилүүдийг тоолон эр хүн болно чи
Ядрал үгүй тайван орчлон гэж байдаггүй
Ямарчиг үед хүчтэй яваарай миний  хүү
Уул үгүй хангай гэж үгүй
Уужуухан яваарай миний хүү
Амьдрал дандаа ижийнх нь гар шиг зөөлөн дөр биш шүү
Аз жаргал гэдэг үнэтэй байдаг юм хүнтэй яваарай
Мэндлэн золгох хүн бүхэн ижий нь биш шүү
Миний хүү ухаантай яваарай
Чихэнд чинь шивнэсэн нэр чинийх л юм шүү
Чилээх цагийн уртад эзэн нь байгаарай
Гарыг минь дэрлэн нойрсох бяцхан хүү
Гайхамшигт ертөнцийн бэлэг минь үнэтэй яваарай

Гэртээ харих дургүй эрчүүдэд

2008 оны 09-р сарын 14 Нийтэлсэн Сарантуяа

Бүсгүй хүн цонхны дэргэд харуулдан зогсоо... хэн нэгэн зураачийн зурсан зураг одоо миний нүдний өмнө харагдаж байна. Түүний харцаа үл ялиг өргөн шөнийг ширтэж буй нь, өргөж шуусан үснийх нь завсраас үл ялиг гялалзан харагдах хавчаар нь, элгээ тэврэн яг ингэж зогсоо нь одоо надад тодхон харагдаж байна. Яагаад ч юм би тэр үед энэ бүхнийг анзаараагүй, магадгүй надад тэгтлээ сэтгэгдэл төрүүлээгүй, өөрт минь хамаагүй мэт санагдсан болоод л тэр байх. Тэр бол өөр эмэгтэйн амьдрал нэгэн агшин, хэзээ ч надад тохиолдохгүй тийм л амьдралын тухай зураг байсансан.

Харин одоо нүдний өмнө харагдах тэр бүсгүй надтай ямар адилхан юм бэ? Яг тэр зурган дээрх эмэгтэй шиг элгээ тэврэн шөнийн цонхоор алсыг харуулдах минь юусан билээ. Тэр хүлээлт, тэр ганцхан агшны зогсолт өнөөдөр өөрийн зүрхэн дундуур, миний сонгосон бас босгосон амьдрал дундуур урсах юм гэж даанч санасангүй.  Ямар ч зүйлийг тэр бүү хэл хэцүү зүйлийг ч хүн өөрт тохиолдоогүй л болохоор тэгтлээ хүндээр тусгаж авдаггүй юм болов уу?  Харин энэ бүхэн надад, миний амьдралд, миний энэ шөнийн ганцааардал дундуур урсаж байна. Тийм ээ  би хэнийг хүлээж байгаагаа сайн мэднэ. Хүлээж байгаа хүн маань надад хамгаас үнэтэй хамгаас дотно, халуун амь амьдралаа холбосон тэр ч бүү хэл гэр орон гэсэн дундын амьдралтай, үр хүүхэд гэсэн дундын баяртай, ор хөнжил нь ч  хамтдаа яагаад ч юугаар ч орлуулашгүй хань минь чи минь билээ.

Хаана явна даа... Халуун амьдралын бүлээн амь минь...Би цонхны дэргэд зогссоор... их хотыг шөнө дүл хэдийнэ нөмөрчээ. Оройн бүрэнхийтэй давхцан гэрлүүгээ яарсан хүмүүсийн хөл татарч байна.  Үдэш болгон чи энэ хүмүүс шиг, энэ хүмүүсээс ч хурднаар гэрлүүгээ яаран ирдэгсэн....хаана явна. Бидний босгосон босгож ч байгаа аьдрал минь яагаад ийм хүлээлтээр урсах ёстой юм бэ? 

Санаж байна уу хайрт минь... бидний аз жаргалын өдрүүдийг, өвөл хавар зун намар гээд ертөнцийн бүх улирлын, жаргал зовлон инээд хөөр гээд амьдралын бүхий л дурсамж бид хоёрт бий шүү дээ. Санаж байна уу хайрт минь, алган чинээ үрээ хорвоод ирэхэд чи яаж баярлаж байлаа. Анхны үнсэлт, анхны тэврэлт, анхны шөнө, чиний гар үл мэдэг чичирч байсныг тэгээд чи надад – Бид хоёрыг хэн ч юу ч салгахгүй гэж нүдийг минь хараад хэлж байснаа санаж байна уу?  Одоо биднийг ямар олон зүйл салгана вэ. Өмнөх цонх цэв цэвэрхэн тунгалаг шил атлаа, түүгээр бүхийл зүйл нээлттэй харагддаг хирнээ, гараа явуулаад цаад талыг нь тэмтэрч болохгүй шиг чи бидэн энэ л цонх шиг бие өиенээ нэвт хардаг ч бидний харьцаа цонхны наана цаана үргэлжлэх шиг... тийм ээ биднийг ямар олон зүйл тусгаарлана вэ? Хаана явна даа хань минь...Олон шуугисан шөнийн хотоор очих байхаа мэдэхгүй гиеүрэн алхана уу?  Эсвэл их ажлынхаа дунд толгой эргээд эхнэр хүүхдээ мартаа юу?  Аль эсвэл сүүдийх гэрэлтэй буурчын газар, шөнийн зугаа цэнгэлийн хавиар дарсанд хөлчүүрч цэнгэлд согтов уу? Хаана явна даа хайрт минь.

Жаргалд чинь цуг байлаа унахад чинь тосож авья, адлаж явна уу чи минь.. Эр хүн алдахад эрэг нурахтай адил сэтгэн энэлэн зовох хань чинь хүлээж байна. Эмэгтэй л хүн болсон хойно ойр зуурын үгээр элдэвлэж  зэмлээ юм болов уу...намайгаа уучил...Хаана явна даа чи минь... Харилцуурын үзүүр хэдийнэ тасарсан, гар утаснаас өөр чамайг олох зүйлгүй энэ шөнийг ганцараа туулна гэдэг аймаар байна. Гэртээ ирээч...Жаргалтай мөчөө бүгдийг нь тэврээд хүрээд ир наддаа. Зовлон байвал яах вэ хамтдаа үүрнэ... Ингэх л гэж тохирсон амьдралдаа эр нь эрэг шиг нурж болохгүй шүү дээ. Ухаантай хүн дээ чи..Уужуухан ч эр шүү дээ... Ужид цэнгэлд толгой эргэх  хүн биш...Уг нь наддаа хань минь юм шүү...уучилнаа би чамайгаа.

Гэрлүүгээ яаран алхагсадын хөл татарсан. Аль хэдийнэ шөнө ирсэн.Ганцхан чи л гэртээ алга. Энэ олон айлын элэг бүтэн цонхноос аз жаргалын уур савсаж байна. Хараач...Надаас өөр нөхрөө харуулдах хүнгүй энэ шөнийн харанхүйг сөхөөд наддаа ирээч, гэртээ гэрэл авч ирээч.

Бүсгүй хүн цонхны дэргэд харуулдан зогсоо хэн ч билээ нэгэн зураачын зурсан зураг одоо нүдний минь өмнө харагдсаар. Энэ зураг энэ агшин нүдний минь өмнө хир удаан үргэлжлэх вэ итгэл хань минь хэлж өгөөч...

 

 

 

 

 

 

 

 

 

Хонгорхон Муза

2008 оны 09-р сарын 14 Нийтэлсэн Сарантуяа

                      Хонгорхон Муза

 

Яг ингэж суух дуртайсан тэр бидэн

Ялдам инээмсэглэлийн түрлэг,улаан дарс

Ямархан хайр урууланд амтагдаж байсныг

Үгээрээ биш зүрхээрээ хэлэм...

Цэнхэрхэн зуны тухай

Цэцэгт хөндийн тухай

Ирэх аялалын тухай

Их л удаан ярьдагсан

Зун ирлээ хонгорхон Муза

Зургадугаар сарын гудамжыг модод бүрхлээ

Үзэмжит навчисынх нь ногоохон судлууд

Үзтэл түүний инээдийг зурж байна

Дурлал хайрын тэнгэрийг дуудсансан

Дэргэд минь гэвч бүтээгч Муза

Гээд яахав замд гарья хонгорхон Муза

Ганцхан навчисын судлыг ч биш

Энэхэн зуны тухай

Эхлэн буй аялалынхаа тухай

Гараараа зүрхээрээ буй бүхнээ дуулъя

Ганцхан түүнийг л хүлээхээ тэвчье...

Хараад л өнгөрье...

2008 оны 09-р сарын 14 Нийтэлсэн Сарантуяа

Хараад л өнгөрье

Харанхуйн дундах сарны тусгалд

Харж болох нэгээхэн чөлөөнд

Хараад л өнгөрье

Удахгүй нисэх хүслэндээ

Уйтгарын биш хормын болзоо олгоё

Алганд тэмтрэгдэх цээжиндээ

Агшин зуурын чөлөө өгье

Зөрөөд л өнгөрье

Зүүдэн биелдэг шидтэй хорвоод

Хүслэн биелээгүйн гунигийг яана

Зүрхэн өвддөг амьдын хорвоод

Харалгүй удахын хэцүүг яана

Ердөө л ганцхан хором

Ертөнцийн цагийг зогсоож өгөөч

Холхи оддын чинь дунд

Харьж очсон хойноо л

Хаалгийг нь тогших

Хайр болон эргэж ирье