Сансрын салхи...

шүлэг сонирхогчдод

Шүлэг

Тайвшрал эргэж ирсэн

Таалагдаж эхэлсэн энд

Хавар зун намар өвөл

Хорвоогийн бүх улирлыг

Тавантай тоолсоор

Тайвшрал ирсэн

Юу ч болоогүй мэт гэнэтийн зочин

Ердөө л хаалгийг минь тогших гэнэ

Унах нулимс минь дэр болоод

Усан дэрэн дээрээс сэрдэг болсон

Хаалганы тогшилт харилцуурын хонх

Хажууд л байсан мэт дуу хоолой

Үгүй дээ гэмтэн чи

Үг хэлхэсэн гэмтээгч чи

Үүдэн дээрээ би очихгүй

Бараан шөнийг цув мэт нөмрөн

Буцах түүний араас

Бурхан минь түүний зүг

Баруун гараа сунгаач гэж хэлнэ

Өөрийнхөө гарыг ч сунгана

Өгөөмөр бүхнээ дэлгэнэ

Өөдөөс нь харин биш ээ

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)