Цээжинд асгарсан
нар минь
Цэлмэг тэнгэрийн дуут
шувуухай минь
Үглэн жиргэхийг чинь ээж нь сонсоогүй юу үр минь
Үүрэндээ жирэн жиргэн хайр хүлээж цөхөөд
Үргэж нисэх гээ юу ангаахай минь
Зуны өдөр мандсан нар минь
Зугаатай насны чинь жаргал юу байсым
Энүүгээр тэрүүгээр тоглон гүйх нь л
Ээн дэлхийн жаргал байлгүй дээ
Эр хүн ингэж болохгүй
Эндүүр чи алдаж гишгэх вий л гэж
Ээж нь хүүгээ сургах гэсийм аа
Эрхээрээ амьтан гэдгийг чинь мартуулах гэсийм аа
2008 оны 9 дүгээр сар
12.
Сэтгэгдэлгүй байна