Хараад л өнгөрье
Харанхуйн дундах сарны тусгалд
Харж болох нэгээхэн чөлөөнд
Хараад л өнгөрье
Удахгүй нисэх хүслэндээ
Уйтгарын биш хормын болзоо олгоё
Алганд тэмтрэгдэх цээжиндээ
Агшин зуурын чөлөө өгье
Зөрөөд л өнгөрье
Зүүдэн биелдэг шидтэй хорвоод
Хүслэн биелээгүйн гунигийг яана
Зүрхэн өвддөг амьдын хорвоод
Харалгүй удахын хэцүүг яана
Ердөө л ганцхан хором
Ертөнцийн цагийг зогсоож өгөөч
Холхи оддын чинь дунд
Харьж очсон хойноо л
Хаалгийг нь тогших
Хайр болон эргэж ирье
3 сэтгэгдэл:
mash saihan setgegdel toryyylsen syleg bichjee. nairagch tand az jargal hysie.
таалагдлаа
Үнэхээр таалагдлаа. Надад хааяа хараад өнгрөхөөс яг танилцаад ... нөхцөл бүрддэггүй. Яг л тэр эгшинийг минь санагдуулчихлаа.